Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-12
Дугаар 1/90
Хэргийн индекс 231/2013/0090/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Хумбаагийн Отгонжаргал
Шүүгдэгч Ц.Батмөнх
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан  Шийтгэх  Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ  нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Батмөнхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар Боржигон овогт Цогтбаатарын Батмөнхийг 7 /долоон/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар  Ц.Батмөнхөд оногдуулсан 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

             4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Боржигон овогт Цогтбаатарын Батмөнхийн цагдан хоригдсон 21 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөөс 210000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Даваасүрэнд олгосугай.

 6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьсугай.

 8. Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.