Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-12
Дугаар 1/89
Хэргийн индекс 231/2013/0095/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Хумбаагийн Отгонжаргал
Шүүгдэгч П.Баярмөнх
Зүйл хэсэг 091.2.3 - өс хонзонгоор хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Энхмэнд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярмөнхөд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Шүүгдэгч П.Баярмөнхийг онц харгис хэрцгий аргаар хүнийг  санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Баярмөнхөд 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярмөнхөд оногдуулсан 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих  ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Баярмөнхийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.

 6.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар П.Баярмөнхийн цагдан хоригдсон 214 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           7. Шүүгдэгч П.Баярмөнх нь хохирогчид хохиролд 10200000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн, хохирогчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээл 1 ширхэг, майк 1 ширхэг, цамц 1 ширхэг, футболка 1 ширхэг зэргийг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шүүгдэгч П.Баярмөнхийн хос гутал 2 ширхэг, өмд 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  буцаан олгосугай.

          10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 11. Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Баярмөнхөд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.15 53 Өвөрхангай аймгийн шүүх Лоолгойн Нямдорж П.Баярмөнх 091.2.3, 091.2.12
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.11 511 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн П.Баярмөнх 091.2.3, 091.2.12