Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2013-08-29
Дугаар 316
Хэргийн индекс 013/2013/0316/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Амаржаргалын Алтанхуяг
Шүүгдэгч Л.Оюунцэцэг
Зүйл хэсэг 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч А.Болорчимэг
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

 

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Ванхай овогт Лувсанбатын Оюунцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201201011809 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Оюунцэцэгийг цагаатгасугай.

 

2. Л.Оюунцэцэг нь энэ хэрэгт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй орхисон болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Л.Оюунцэцэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар Б.Түвшинжаргал, Ч.Оюунбилэг, Д.Соёлмаа нар нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Л.Оюунцэцэгийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол, Монгол улсын хилээр нэвтрэхэд хориг тавихыг хүссэн тухай хүсэлт зэргийг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

7. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Оюунцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.29 316 Баянгол дүүргийн шүүх Амаржаргалын Алтанхуяг Л.Оюунцэцэг 148.3.
2013.10.03 342 Баянгол дүүргийн шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Б.Наранбаатар 215.3., 216.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.22 743 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр Л.Оюунцэцэг 148.3.