Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-06-13
Дугаар 161
Хэргийн индекс 017/2011/0163/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Н.Ууганбаяр, Н.Баярсайхан, Б.Ууганбат, П.Мягмарцэрэн, Г.Энхтайван
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Алтанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шаргачин овогт Готовын Энхтайван, Бөөчүүд овогт Нармандахын Ууганбаяр, Барган овогт Нармандахын Баярсайхан, Уйгаржин овогт Батхуягийн Ууганбат, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мягмарцэрэн нарыг давтан үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мягмарцэрэнг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Энхтайванг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/  жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаярыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбатыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар П.Мягмарцэрэнг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар П.Мягмарцэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Энхтайванд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дүгээр зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаяр, Н.Баярсайхан, Б.Ууганбат, П.Мягмарцэрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхтайвангийн цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Ууганбаяр, Н.Баярсайхан, Б.Ууганбат, П.Мягмарцэрэн нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхтайвангаас 145.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Аюурбуниад олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Ууганбаяр, Н.Баярсайхан, Б.Ууганбат нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, П.Мягмарцэрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9.П.Мягмарцэрэнгээс эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээний барьцаанд Төрийн сангийн 900096019 дансанд тушаасан 1.000.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Энхтайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Ууганбаяр, Н.Баярсайхан, Б.Ууганбат нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, П.Мягмарцэрэнгийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ТУЯАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.