Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-02
Дугаар 91
Хэргийн индекс 111/2013/0071/э/
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Самбуугийн Чулуунаа
Шүүгдэгч Н.Ганболд
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд  тус тус заасныг  удирдлага болгон        

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Гөрөөчин овгийн Норовын Ганболдыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Н.Ганболдыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т  зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 1 /нэг/ жил  6 /зургаа/ сарын  хугацаагаар хасч, 1 /нэг/  жил 6 /зургаа / сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Ганболдод оногдуулсан  1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Ганболд нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүниий жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.Ганболдод энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ганболдод урд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

 

          7.  Шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЧУЛУУНАА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.25 91 Архангай аймгийн шүүх Түндэвийн Даваасүрэн Н.Ганболд 215.2.