Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-29
Дугаар 113
Хэргийн индекс 111/2013/0118/э/
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Самбуугийн Чулуунаа
Шүүгдэгч д. эрдэнэцогт
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч эрдэнэсувд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 303,304 дүгээр  зүйлүүдэд заасныг  удирдлага болгон        

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Довчинсамбуугийн Эрдэнэцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Эрдэнэцогтыг Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар   1  / нэг / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Эрдэнэцогт нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

                

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэцогтод авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

     

          5. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд  давж заалдах, гомдол гаргах буюу улсын яллагч,  болон дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих  эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                              С.ЧУЛУУНАА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.12 113 Архангай аймгийн шүүх Сүрэнхорлоогийн Өсөхбаяр д. эрдэнэцогт 099.1.