Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-13
Дугаар 85
Хэргийн индекс 251/2013/0105/э
Шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Шарын Оюунгэрэл
Шүүгдэгч Ц.Ганзориг
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч М.Сүхчулуун
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  286, 294, 297,298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Шүүгдэгч Ц.Ганзоригийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

     2. Монгол Улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1 заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ганзоригт  3 жил 6  сарын   хорих ялаар шийтгэсүгэй.
    
            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д заасныг журамлан  Ц.Ганзоригт  оногдуулсан 3 жил 6 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан Ц.Ганзоригийн  цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

                5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт   эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 хэсэг плитаг устгасугай.

               6. Шүүгдэгч Ц.Ганзориг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай
    
        7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

        9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
    
     Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.11 22 Сүхбаатар аймгийн шүүх Гунаагийн Сүрэн Ц.Ганзориг 096.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.06 458 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ц.Ганзориг 096.1.