Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-30
Дугаар 434
Хэргийн индекс 015/2013/0400/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Бадамрагчаагийн Батболор
Шүүгдэгч Т.Амарболд
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Н.Алтантүлхүүр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Шүүгдэгч Гүнчин овогт Төмөрбаатарын Амарболдыг бага насны /арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг/ хохирогчид хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Гүнчин овогт Төмөрбаатарын Амарболдыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Амарболдын эдлэх 17 /арван долоо/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амарболдын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Т.Амарболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн “Хараа” гэсэн шошго бүхий архины шил 1 ширхэг, цагаан шаргал өнгийн хүрэн шар, цэнхэр өнгийн цэцгэн хээтэй орны даавуу 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Амарболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Амарболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР                                             

                        ШҮҮГЧИД                                         С.АЮУШЖАВ

                       

                                                                                    Д.АЛТАНЖИГҮҮР



Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.31 434 Нийслэлийн шүүх Цогийн Оч Т.Амарболд 126.3.