Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-30
Дугаар 93
Хэргийн индекс 261/2013/0085/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Ламжавын Соёлмаа
Шүүгдэгч Ч.Чулуунхүү, Т.Отгонбаяр, Ш.Бавуудорж нар
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
181.3. - Танхайрах
Улсын яллагч Б.Долгион
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Чулуунбатын Чулуунхүүг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах”, Туваансүрэнгийн Отгонбаяр, Шаарийбуугийн Бавуудорж нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зйүлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55' дугаар зүйлийн 55'1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар   Ч.Чулуунхүүг 3 / гурван / жил 6 / зургаан / сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зйүлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Т.Отгонбаяр, Ш.Бавуудорж нарт 251 /хоёр зуун тавин нэгэн/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй. 
 3. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Чулуунхүүд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.
 4. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Т.Отгонбаяр, Ш.Бавуудорж нарт тус тус оногдуулсан 251 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн  баривчлах ялаар тооцож сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Ч.Чулуунхүү, Т.Отгонбаяр, Ш.Бавуудорж нарын энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Чулуунхүү, Т.Отгонбаяр, Ш.Бавуудорж нарын хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом, сүхийг Сүхбаатар сумын Бор гүвээгийн 5-р баг 4-р хэсэг 024-Б тоотод оршин суух, “Бор гүвээ замнал” нөхөрлөлийн тендерийн таксины жолооч ажилтай Туваансүрэнгийн Отгонбаярт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
 7. Ч.Чулуунхүүд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж, Т.Отгонбаяр, Ш.Бавуудорж нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй  болохыг дурьдсугай.. 
 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор  ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд , хохирогч, өмгөөлөгч, прокурорт  гардуулж өгөхийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад даалгасугай. 
 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч давж заалдах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Чулуунхүүд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.