Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-04
Дугаар 80
Хэргийн индекс 261/2013/0064/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Сэмжидийн Нолхоосүрэн
Шүүгдэгч Юндэндоржийн Одончимэг
Зүйл хэсэг 150.3. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
Улсын яллагч А.Ариунзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ойрад овогт Юндэндоржийн Одончимэгийг  мөн хуулийн  тусгай ангийн 150-р зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “…Бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй завших, үрэгдүүлэх”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.
2 . Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 150-р зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Одончимэгийн нэр хөрөнгөнөөс 10.000 /арван/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, 05 /таван/ жил, 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Одончимэгт оногдуулсан  05 /таван/ жил, 01 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн  дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.
 4 Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгэдгч Ю.Одончимэгээс 9.281.000 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99-р зүйлийн 99.1.4-д зааснаар  өмгөөлөгчид төлсөн  500.000 төгрөг, бүгд 9.781.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо  43А байрны 20 тоотод оршин суух  Боржигон овогт  Очирхуягийн Мөнхтуяад / РД:УС 74010803/ олгосугай.
 5. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
 6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бараа хүлээлгэн өгсөн дэвтэр 2 ш, үлдэгдэл барааг хүлээн авсан дэвтэр 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хавтаст хэргийн 19-р хуудсанд Сүхбаатар сумын 8-р баг, 2-р байрны 01 тоотод байрлах Ю.Одончимэгийн нэр дээр бүртгэлтэй 16 м2 талбайтай орон сууц, буйдан, унтлагын өрөөний ком, ханын тавиур, 14 инчийн “Тошиба” маркийн өнгөт телевизор, гар утас  зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
 
8 Шүүгдэгч Ю.Одончимэгт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
            9. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.
           10. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад даалгасугай
            11. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
                       12. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор аймгийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.09 53 Сэлэнгэ аймгийн шүүх Цээлийн Амаржаргал Юндэндоржийн Одончимэг 150.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.18 439 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Юндэндоржийн Одончимэг 150.3.