Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-11
Дугаар 446
Хэргийн индекс 015/2013/0446/э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Сүрэнхүүгийн Аюушжав
Шүүгдэгч Пунцаг ийн Цогжаргал
Зүйл хэсэг 094.1. - Бусдыг болгоомжгүй алах
Улсын яллагч Цэцэгмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Отгонтуяа

улсын яллагч Ц.Цэцэгмаа

хохирогч Б.Ариунаа, түүний өмгөөлөгч А.Дэмбэрэлдагва /ҮД:3-036/

шүүгдэгч П.Цогжаргал, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:1083 /нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Пунцагийн Цогжаргалд холбогдох эрүүгийн 201301030770 дугаартай, 015/2013/0446/Э индекстэй хэргийг 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. 36 настай эрэгтэй, халх, бүрэн бус дунд  боловсролтой, ам бүл 6 , эхнэр 3-11 насны 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-288 тоотод оршин суух, ОБЕГ-ийн харьяа Нийслэлийн гал унтраах 11 дүгээр ангид аврагч гал сөнөөгч ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд  овгийн  Пунцагийн Цогжаргал / РД :ЧС77102010 /

    Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч П.Цогжаргал нь 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 байрны 8 дугаар орцны 9-н давхарын тагтнаас унахдаа гадаа явж байсан  Б.Чулуунбат дээр унаж болгоомжгүй алсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн  судлав. Үүнд:

 

             Хохирогч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....Талийгаач Б.Чулуунбат нь миний төрсөн ах байгаа юм. Анх хохирогчоор байцаалт өгсөн Туул нь байнгын ажилтай энэ хэрэгт оролцоод байж чадахгүй учраас би албан ёсны хохирогчоор тогтоогдсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Талийгаачийн бүх биеийн яс нь хугарсан байсан. Талийгаачийн ажил явдалд гарсан зардал нь одоогийн байдлаар 14,000,000 сая төгрөг / арван дөрвөн сая / болж байгаа юм. Цаашид гарах зардлыг хэрэгт хавсаргана. Энэ гарсан зардлыг Цогжаргалаас нэхэмжилнэ. Анх гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очоод эмчилгээ хийгдээгүй удаан байлгаснаас нас барсан, эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй байгаа юм. 2013 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр ээлжинд гарч байсан эмч нарт гомдолтой байна гэсэн мэдүүлэг / хх-ийн 20  /

           -Гэрч Ц.Цогтбаатарын  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.... Би 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө гэрээсээ 07 цаг 50 минутанд гараад сургууль руу явсан. Өдрийн 16 цаг 30 минутанд гэртээ ирсэн. Намайг гэрт байхад аав Цогжаргал, Хүслэн гээд миний төрсөн дүү / 9 настай /, Бэгз / 12 настай / нар байсан юм. Тэгээд гэртээ ороод 2 цаг орчмын дараа ээж С.Очгэрэл ажлаасаа ирсэн. Тэгээд ээж ирээд намайг хоол хийнэ гараад талх аваад ир гэхээр нь Бэгзтэй хамт гараад аркны хажуу талын хүнсний дэлгүүрээс талх аваад гэрлүүгээ орох гэтэл манай орцны үүдэн дээр аав маань дээш харсан байдалтай, толгойноос нь цус гарч байсан.Тэгээд би гэрлүүгээ гүйж ороод, бүтээлгээ авч гараад аав дээр бүтээлгээ тавьсан гэсэн мэдүүлэг/ хх-ийн 23 /

             -Гэрч Б.Алимаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:......Манайх эцэг эхээсээ 10-уулаа бөгөөд ах маань хамгийн том нь байсан юм. Гэрлээд 25 орчим жил олж байгаа байх.Эхнэр Загарсүрэн гэдэг эмэгтэй байдаг, мөн Ганхүү, Загардашням гэсэн 2 хүүхэдтэй юм. Ах маань машинаа саяханаас зараад тэгээд Улаанбаатар хотод замын нэг байгууллагад ажилд орохоор бүртгүүлээд тэгээд Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн 03:00 цагт орж ирээд манай эгч болох Туул эгчийн СХД-ийн 17 дугаар хороо 32 дугаар байранд байдаг гэрт нь ирсэн байсан юм. Эгчийнд ирчихээд өнөөдөр том оврын Хова машин барихаар боллоо гэж ярьж явсан байна лээ. Орой 20:00 цагийн орчимд цагдаагаас авга ах болох Амараа гэдэг ах руу утсаар залгаад эмнэлэг дээр бие нь тааруу  байна гэж хэлээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр очиход ахыг нас барсан гэж хэлж байсан.Ер нь бол ахын маань дээрээс хүн унасан гэж хэлж байна лээ.Энэ хэргийн талаар нарийн  сайн мэдэхгүй байна.Талийгаач Чулуунбат ах маань зан ааш араншин нь дөлгөөхөн, ямар нэг илүү дутуу авир байхгүй, архи дарс хааяа нэг хэрэглэдэг. Дээрээс нь хүн унасан бол золгүй учир л гэж бодохоос өөр надад ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 25 хуудас/

         -Гэрч П.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....Би  2013 оны 04 дүгээр сарын 08-ны орой Багануурт гэртээ байж байхад орой миний ээж утасдаад дүү П.Цогжаргал 9-н давхараас үсрээд нас барчихлаа гэж уйлаад яриад байсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлэг дээр ирээд юу болсон талаар асуухад дүү маань ухаангүй сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байна гэж байсан унахдаа хүн дээр унаад нөгөө хүн нь нас барчихсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 /

         -Гэрч С.Очгэрэлийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:....Би тэр өглөө 04 сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад ажилдаа яваад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Нөхөр Цогжаргал нь урьд өдөр нь ажлаасаа буугаад ирээгүй байсан. Тэгээд намайг ажлаасаа ирсэн чинь Цогжаргал гэртээ ирээд том өрөөний орон дээр цааш хараад одяал нөмрөөд хэвтэж байх шиг байсан. Тэгээд хувцасаа сольчихоод гараа угаагаад гал зуухны өрөө рүү орох гэж байхад Цогжаргал орон дээрээ босоод суусан байгаа харагдаж байсан.Тэгээд би гал тогооны өрөө рүү ороод хүүхдээ талханд явуулчихаад хоол хийх гээд махаа хэрчээд зогсож байтал орж ирээд хөргөгчний хажуугийн сандал дээр суусан. Тэгээд харсан чинь Цогжаргал согтуу байхаар нь чи очоод унтаж бай би хоол хийж дуусаад дуудна гэж хэлсэн. Тэгсэн надтай юм ярилгүй чимээгүй тагтан дээр гарч байсан. Тэгэхээр нь тамхи татах гэж байгаа юм байлгүй гэж нээх их анзаараагүй. Тэгээд тагтан дээр гараад удалгүй Оч оо гэж намайг дуудах шиг болсон. Тэгээд тагт руу харсан чинь Цогжаргал зүүн гараараа тагтнаас зүүгдчихсэн байсан. Тэгээд би сандраад юу билээ гэж ахиулаад хартал алга болчихсон. Тэгээд нөгөө өрөөнд байсан хүүхдээ дуудаад аав чинь алга болчихлоо гээд хэлсэн чинь охин маань гүйж очоод тагтан дээр гараад хартал  орцны хажууд доош хараад хэвтэж байсангэсэн мэдүүлэг / хх-ийн 28 /

          -Гэрч Ч.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....Би П.Цогжаргалтай ОБЕГ-ын харьяа аврах тусгай ангид хамт ажиллаж байсан юм аа.  2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн 11 цагийн үед манай гэрт П.Цогжаргал ирсэн юм аа. Манай гэрт хамт ажилладаг Хүрэлбаатар байсан. Тэгээд тэр өдрөө манай гэрт өнжсөн юм. Тэр оройноо П.Цогжаргал гэртээ харьж чадалгүй манай гэрт хоноод маргааш өглөө нь ажил ажлаа бодоод явсан. Тэгээд орой нь тагтан дээрээс унасан байгаа гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

             - Гэрч А.Ерланы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....Би 2013 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байсан. Миний санаж байгаагаар СХД-ийн нутаг дэвсгэрт 9-н давхараас унасан гэх дуудлагаар 103 машинаар Цогжаргал гэж хүн ирээд, удалгүй араас нь 10-20 минутын дараа талийгаач Чулуунбат гэх хүн ирсэн. Шаардлагатай эмчилгээнүүдийг шууд хийгээд яаралтай сэхээн амьдруулах тасагт оруулсан.Тухайн үед талийгаачийн биеийн байдал маш муу хүнд байсан. Сэхээн амьдруулах тасагт ороод нас барсан. ...Талийгаачийг орж ирэхэд шаардлагатай эмчилгээ шууд хийгдсэн. Цаг алдаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 83хуудас/

             - Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....Эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд байсан гэсэн мэдүүлэг/ хх-ийн 82 хуудас /

             -.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт  №662    

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр

хүзүүний 5-р нугаламын их биеийн бүрэн бус мултрал, цээжний баруун 1-4-р хавирга зүүн 1-8-р хавирганы шууд, өвчүүний их биеийн хөндлөн, цээжний 4-5-р нугаламын их биеийн үйрч бяцарсан хугарлууд, уушги гол судас, үнхэлцэг хальс, зүрхний гялтан, элэгний өргөн холбоос, нойр булчирхайн цус хуралт, няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

             4.Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.

             5.Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.

  1. Талийгаач нь хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт

/хх-39 хуудас/

             Шүүхсэтгэц гэм судлалын магадлагаа №440

            1. П.Цогжаргал нь дасан зохицохуйн  эмгэгтэй байна. Уг эмгэг нь олдмол эмгэг болно.

            2. П.Цогжаргал нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            3. П.Цогжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэсэн дүгнэлт /хх-н 156 хуудас/

 

            -Яллагдагч П.Цогжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....Би 2013 оны 04 сарын 07-ний өдөр ажлаасаа буугаад хуучин нэг байгууллагад ажиллаж байсан Батсайханы гэрт очсон. Батсайханы гэрт очиход хамт ажиллаж байсан Хүрэлбаатар байсан. Бид нар хамт ажиллаж байсан учраас ойр зуурын юм яриад архи, пиво зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Батсайханы гэрт хоноод маргааш нь буюу 2013 оны 04 сарын 08-ний өдрийн үдээс хойш гэртээ Батсайхан, Мөнхтөр нараар хүргүүлж ирээд гадаа дэлгүүрээс 2 литрын боргио пиво ууж дуусчихаад том өрөөндөө унтаад өгсөн. Намайг сэрэхэд эхнэр Очгэрэл ажлаасаа ирээд гал тогооны өрөөнд хоол хийхээр мах хэрчээд зогсож байсан.Тэгээд би гал тогооны ширээний хажууд сандал  дээр сууж байгаад гал тогооны тагтан дээр гарч тамхи татах гээд гарсан, нэг мэдэхэд тагтны гадна талаас нэг гараараа зүүгдсэн байснаа санаж байна. Тэгээд эхнэрээ нэрээр нь хэлээд дуудах шиг болоод унасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Хэн нэгэн этгээд тагтан дээрээс түлхсэн асуудал байхгүй. Би тагтан дээр тамхи татаад тагтнаас доош тонгойж харж байсан шиг санагдаж байна гэсэн мэдүүлэг/ хх-ийн 57-58 /

            -Шүүгдэгчийн өвчний түүх /хх-н 57-58 хуудас/

            -Хохирол төлсөн баримт /хх-н 157 хуудас/

            -Шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлсон баримтууд /хх-н 62-69 хуудас/

-Яллагдагч П.Цогжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 72 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Ариунаагийн мэдүүлсэн мэдүүлэгт:.....Тухайн үед би ажилтай байсан. Надруу 20 уагийн үед залгаад гэмтлийн эмнэлэгт байна гэсэн, очиход  хэдий нь өнгөрчихсөн байсан. Бид нарт эмч нар хэлэхдээ хоёулаа  9 давхраас унасан гэж хэлсэн. Бидэнд маш хүнд байна.талийгаач маань гэр бүлээ тэжээдэг хүн байсан. Эхнэр нь даралт ихэсдэг өвчтэй, зүрх муутай ажил хийх боломжгүй.Хоёр хүүхдийн том нь оюутан, бага нь 10 дугаар ангид сурдаг. Бид шарилаа авч явах гэж байна гэж хэлж байж 500 000 төгрөг авсан. Хохирлын мөнгө төгрөг өгөөгүй гомдолтой байна. Талийгаач цалингийн зээлтэй байсан. ах дүү нар нь нийлж цалингийн зээлийг нь төлж барагдуулсан. Оршуулгын зардалд нийт 15 000 000 төгрөг нэхэмжилснээс 2 саяыг нь төлсөн үлдсэн 13 сая төгрөгийг нэхэмжилнэ. Хавтаст хэрэгт хохирлын баримтыг өгсөн байгаа. Дээрээс нь сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөг нэхэмжилнэ.Талийгаач хөдөө орон нутгийн тээвэрт явдаг байсан. 1500 000 төгрөгийг талийгаачийн 49 хоногийн ажлын үеэх авсан. Хүүхдүүдэд  нь нийгмийн даатгалын шимтгэл 5 жил төлөөгүй гээд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгож чадаагүй байгаа. Хохиролд үлдсэн 13 310 060төгрөг нэхэмжилнэ.Дээр нь сэтгэл санааны хохирлоо нэхнэ. Өмгөөлөгчид бас хөлс төлсөн байгаа. /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Цогжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт:.....Хэрэг болдог өдөр буюу болсон тухай сайн санахгүй байна. Тагтнаас нэг гараараа зүүгдэж байсан, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Хохирогчийг нас барсан тухай  манай ажлын 2 хүн хэлсэн. Ийм л зүйл болсон. Тухайн үедээ ээлжинд гараад ажлаа хийдэг байсан.Тухайн үед ухаан балартсан байсан учраас сайн санахгүй байгаа. 2007 онд аваарт орж байсан. Түүнээс болоод толгойдоо битүү гэмтэл авч байсан. Хохирлын мөнгөнд 2 000 000 төгрөг төлсөн. Тухайн үедээ би амьдрах хүсэл алга гэж орилж байгаагүй. 2007 онл осолд орсноосхойш ухаан санаа балартдаг болсон. Би тогтсон ажилгүй, хүнд гэмтэлтэй хэвтэрт байсан, эхнэрт амралттай учраас хохирлын мөнгө төлөр боломж байгаагүй. Монгол хүн гэдэг үүднээс хохирогчийн ар гэрт эмгэнэл илэрхийлэх гэж Өвөрхангай аймагт очсон. Айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Миний хөдөлмөрийн чадвар 100 хувт алдсан. Хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Улс намайг харж үзээд байгаа асуудал байхгүй. Би өмнө нь 8000 000 төгрөгний цалингийн зээлтэй байсан учраас энэ мөнгийг төлөх гэж  даргатайгаа ярилцаж байгаад хааяа хүний оронд гардаг юм. Үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үүгэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн шүүгдэгч сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нотлогдсон байх тул шүүх эдгээр баримдуудыг үнэн зөв баримт гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч П.Цогжаргал нь2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 байрны 8 дугаар орцны 9-н давхарын тагтнаас унахдаа гадаа явж байсан  Б.Чулуунбат дээр унаж болгоомжгүй алсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-тзааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч П.Цогжаргал нь тухайн үед өөрөө дээрээс унаж байхдаа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан, урьдчилан мэдэх боломжгүй байсан учраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлд зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх үндэстэй гэж мэтгэлцэх боловч

Шүүгдэгч нь оюун санааны хувьд эрүүл хүн бөгөөд өөрийн үйлдлийн улмаас хор уршиг учирч болзошгүйг урьдаас мэдэх үүрэгтэй, ухамсарлан бодож болгоомжлох ёстой байх атал согтуурсан үедээ тагтан дээр гарч тонгойжхүний дээрээс унаж байгаа нь учирсан хор уршгийг хүсээгүй боловч өөрийн ухамсарт зан үйлийг удирдан жолоодож чадаагүй, анхаарал болгоомжгүй, хэт хайхрамжгүй хандсантай холбоотой байна.

 

Иймд Прокуророос шүүгдэгч П.Цогжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч П.Цогжаргалын бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэд оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас Б.Чулуунбатын амь бие хохирч хүнд хор уршиг учирсан ба хохирогч Б.Ариунаа шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардал нийт 15000,000 төгрөг нэхсэнээс шүүгдэгч 2000,000 төгрөг өгснийг тайлбарлаж одоо хэрэгт өгсөн баримтаар үлдсэн 13310060 төгрөг нэхнэ, дээр нь сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг өмгөөлөгчийн хөлс зэргийг нэхэмжилнэ маш их гомдолтой гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар оршуулгын зардалд нийт 12 340 390төгрөгийн хохирол гаргагдахаас урд төлснийг хасч үлдэх 10 340 390 төгрөгийг хангаж шүүгдэгч Д.Цогжаргалаас гаргуулж шийдвэрлэлээ.Нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал, хохирогчийн төлөөлөгчөөс бусад хүний замын зардал, хийдэд ном уншуулсан зэрэг зан үйлтэй холбоотой зардлуудыг хангах боломжгүй байна. Хохирогч нь бодитоор гарсан замын зардал, шатахууны зардал болон талийгчийн насанд хүрээгүй хүүхдийн тэтгэмжтэй холбоотой зардлуудаа баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ. Харин сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтгүй, үнэлэх боломжгүй  учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний өөрийн биеийн байдал, ар гэртээ насанд хүрээгүй 4 хүүхэдтэй байдал зэргийг харгалзан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  зүйлгүй болно.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.12 789 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Пунцаг ийн Цогжаргал 094.1.