Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-05
Дугаар 146
Хэргийн индекс 171/2013/0156/Э/
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ягнайжавын Туул
Шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж, Б.Билэгсайхан, Ц.Виктор
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч Б.Сүрмандах
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн Ган-Эрдэнэ, Боржигон овогт Эрдэнэбаатарын Дамдиндорж нарыг “урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхад” бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн,-Шүүгдэгч Энхмэнд овогт Батбаярын Билэгсайхан, Шавь овогт Цолмонгийн Виктор нарыг бүлэглэн,  бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,-Шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж, Б.Билэгсайхан, Ц.Виктор нарыг бусдын эд хөрөнгө санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Боржигон овогт Мөнхцэцэгийн Ган-Эрдэнэ, Боржигон овогт Эрдэнэбаатарын Дамдиндорж нарын хувьд ногдох эд хөрөнгөнөөс тус бүр 30.000 /гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ял, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Энхмэнд овогт Батбаярын Билэгсайхан, Шавь овогт Цолмонгийн Виктор нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил хорих ял, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Боржигон овогт Мөнхцэцэгийн Ган-Эрдэнэ, Боржигон овогт Эрдэнэбаатарын Дамдиндорж, Энхмэнд овогт Батбаярын Билэгсайхан, Шавь овогт Цолмонгийн Виктор нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 30.000 /гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ялд багтааж, шүүгдэгч Мөнхцэцэгийн Ган-Эрдэнэ, Эрдэнэбаатарын Дамдиндорж нарын эдлэх ялыг 10 жил 6 сар хорих ялаар, -шүүгдэгч Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялд багтааж, шүүгдэгч Батбаярын Билэгсайхан, Цолмонгийн Викторын эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосугай.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Дамдиндоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 6 сар хорих ял дээр 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,  хянан  харгалзсаныг  сэргээж, түүний  эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Дамдиндоржийн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Ган-Эрдэнэд оногдуулсан 10 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Э.Дамдиндоржид  оногдуулсан 11 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж нарын энэ хэргийн улмаас 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 45 /дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Билэгсайхан, Ц.Виктор нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар “Нэт Капитал” ББСБ-ын эзэмшлийн “Ассент” маркийн 35-98 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч Д.Галбадрахийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж нарт авсан цагдан хорих, Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж нарт цагдан хорих, Б.Билэгсайхан, Ц.Виктор нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.06 506 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж, Б.Билэгсайхан, Ц.Виктор 145.2., 145.4., 153.1.