Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2013-08-12
Дугаар 77
Хэргийн индекс 012/2013/0030/Э/
Шүүх Налайх дүүргийн шүүх
Шүүгч Зоригтын Түвшинтөгс
Шүүгдэгч Д.Болдбаатар
Зүйл хэсэг 185.1. - Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх
Улсын яллагч Ш.Баярбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 291, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1.Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Нийслэлийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Даваагийн Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Болдбаатарыг  цагаатгасугай.

     2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ОХУ-д 1946 онд байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ТТ загварын, их бие ГЕ 1233, замаг ГЕ 1233, гол төмөр ГЕ 1233, хүхээг ЕД 1589 гэсэн дугаартай гар буу, бор өнгийн бууны гэр, 2ш сумыг Нийслэлийн цагдаагийн газрын харъяа хэв журам хамгаалах газарт хүргүүлсүгэй

    3.Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг  мэдэгдэж,  Д.Болдбаатарт  авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

      4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

     5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

 

 

 

 

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.12 77 Налайх дүүргийн шүүх Зоригтын Түвшинтөгс Д.Болдбаатар 185.1.
2013.08.13 76 Налайх дүүргийн шүүх Зоригтын Түвшинтөгс А. тэмүүжин 181.2.1
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.29 757 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр Д.Болдбаатар 185.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.18 524 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.Болдбаатар 185.1.