Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-13
Дугаар 76
Хэргийн индекс 012/2013/0030/Э/
Шүүх Налайх дүүргийн шүүх
Шүүгч Зоригтын Түвшинтөгс
Шүүгдэгч А. тэмүүжин
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч П.Төртүвшин
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 
     Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Насанд хүрээгүй шүүгдэгч Буурал овгийн Ариунболдын Тэмүүжинг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

     2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ариунболдын Тэмүүжинд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулж, 8 /найм/ сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасугай.

       3.А.Тэмүүжинг хүмүүжлийн арга хэмжээ авагдсан хугацаанд эх Б.Эрдэнэчимэгийн хяналтанд байлгасугай.

      4.А.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Дөлгөөнд 173.000 /нэг зуун далан гурав мянга/ төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

     5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа нь насанд хүрээгүй хохирогч А.Дөлгөөний цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардаж  авснаас  хойш  Нийслэлийн  шүүхэд  14  хоногийн  дотор  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  мэдэгдсүгэй.

    7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ                                З.ТҮВШИНТӨГС



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.12 77 Налайх дүүргийн шүүх Зоригтын Түвшинтөгс Д.Болдбаатар 185.1.
2013.08.13 76 Налайх дүүргийн шүүх Зоригтын Түвшинтөгс А. тэмүүжин 181.2.1
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.29 757 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр Д.Болдбаатар 185.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.18 524 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.Болдбаатар 185.1.