Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-05
Дугаар 387
Хэргийн индекс 015/2013/0277/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Бадамрагчаагийн Батболор
Шүүгдэгч Т.Мөнхбат
Зүйл хэсэг 145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч О.Пүрэвсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Даваа овогт Төмөрийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг давтан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Даваа овогт Төмөрийн Мөнхбатыг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар Т.Мөнхбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатын эдлэх 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 223 /хоёр зуун хорин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатаас 3.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбаатарт, 5.095.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ариунболдод, 1.893.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гэрэлмаад, 1.360.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Өлзийбатад, 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баянбулагт, 1.380.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Өлзийсайханд, 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбаатарт, 181.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 1.090.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Энхцэцэгт, 1.045.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Туулд  тус тус олгосугай.

7. Т.Мөнхбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.4-т зааснаар ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гэртэй хар улаан өнгийн гадаргуутай Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч М.Мөнхбатад буцаан олгож, ажлын бээлий 1 хос, отверка 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 3 ширхэг гар утсыг улсын орлогод оруулсугай.

9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР                                             

            ШҮҮГЧИД                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

           

                                                                        Д.АЛТАНЖИГҮҮР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.22 741 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр Т.Мөнхбат 145.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.29 495 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Т.Мөнхбат 145.3.