Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-31
Дугаар 100
Хэргийн индекс 221/2013/0100/э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, А.Эрдэнэбаяр нар
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч А.Эрдэнэбаярыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан А.Эрдэнэбаярт холбогдуулсан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн 52 дугаар зйүлийн 52.6-д заасныг баримтлан Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Г.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Мөнх-Эрдэнээс 2,427,100 төгрөг /хоёр сая дөрвөн зуун хорин долоон  мянга, нэг зуун/ гаргуулан хохирогч Л.Алтанцэцэгт  /Цагаанчулуут багийн 22-04 тоот/ олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1,572,900 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Эрдэнэбаяраас 243,500 төгрөг гаргуулан шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд олгосугай.

9. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

10. Шүүгдэгч А.Эрдэнэбаяр энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурьдаж шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.13 517 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Г.Мөнх-Эрдэнэ, А.Эрдэнэбаяр нар 096.2.1, 099.1.