Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-25
Дугаар 246
Хэргийн индекс 013/2013/0285/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Э.Нямцэрэн Э.Нацагдорж, Д.Шихихутаг, Г.Гэрэлт-Од
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Г.Хатанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 377 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Нямцэрэнд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Э.Нямцэрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Нацагдорж, Д.Шихихутаг, Г.Гэрэлт-Од нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн заналхийлж довтолсон гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нямцэрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн  621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Нацагдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 7 /долоо/  сар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Шихихутагийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Гэрэлт-Одыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 7 /долоо/  сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нямцэрэнд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Нацагдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялыг,  насанд хүрээгүй шүүгдэгч Д.Шихихутагт оногдуулсан 3 жилийн хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Гэрэлт-одод оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2  дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Нацагдоржид эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа сайтар байлгаж, хүмүүжүүлэх үүргийг  хууль ёсны төлөөлөгч эх А.Энхээд, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Шихихутагт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа сайтар байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч эх Ц.Оюунсүрэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Гэрэлт-Одод эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа сайтар байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эцэг А.Ганбаатарт тус тус  хариуцуулсугай.

 

6.Шүүгдэгч Э.Нямцэрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

7.Эрүүгийн хэрэгт хураагдсан бичиг баримт, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Нямцэрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Нацагдорж, Д.Шихихутаг, Г.Гэрэлт-Од нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Хохирогч Г.Мөнхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Нямцэрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Нацагдорж, Д.Шихихутаг, Г.Гэрэлт-Од нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                        М.НАРМАНДАХ  

                                                                             

                    ШҮҮГЧИД                                  Д.ОЧМАНДАХ

                                                                              

                                                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.23 534 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Э.Нямцэрэн Э.Нацагдорж, Д.Шихихутаг, Г.Гэрэлт-Од 147.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.02 400 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Э.Нямцэрэн Э.Нацагдорж, Д.Шихихутаг, Г.Гэрэлт-Од 147.2.