Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-02
Дугаар 54
Хэргийн индекс 151/2013/0027/э
Шүүх Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Данзангийн Сарантуяа
Шүүгдэгч Б.Алтаншагай нар
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Н.Ганболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,286,294,297,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Улаансуунаг овогт Баттулгын Алтаншагайг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн байхдаа үйлдсэн, бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, хуульд заасан хорих болон баривчлах ял оногдуулах, шүүгдэгч Иеншөөбүү овогт Ганбатын Тулга-Эрдэнэ,Бэсүд овогт Доржийн Эрдэнээ, Тугчин овогт Нарантуяагийн Анхбаяр, Уйгар овогт Цэцэгмаагийн Нармандах, Жалайр овогт Ганбаатарын Дашжамц нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тулга-Эрдэнийг 3 жил 2 сарын хугацаагаар,  Н.Анхбаярыг 3 жил 2 сарын хугацаагаар, Ц.Нармандахыг 3 жил 2 сарын хугацаагаар,Д.Эрдэнээг 3 жил 1 сарын хугацаагаар, Г.Дашжамцыг 3 жил 1 сарын хугацаагаар тус, тус хорих ялаар, шүүгдэгч Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3,181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нь багтааж, биечлэн эдлэх ялыг нь 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаарын шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Тулга-Эрдэнэ, Н.Анхбаяр, Ц.Нармандах нарт тус бүрд нь оногдуулсан 3 жил 2 сарын , ялтан Г.Дашжамц, Д.Эрдэнээ нарт тус бүрд нь оногдуулсан 3 жил 1 сарын,




8.
ялтан Б.Алтаншагайд оногдуулсан 4 жил 3 сарын хорих ял тус бүрийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайгийн цагдан хоригдсон 22 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Г.Тулга-Эрдэнэ, Н. Анхбаяр, Ц.Нармандах нарт тус бүрд нь оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар, ялтан Г.Дашжамц, Д.Эрдэнээ нарт тус бүрд нь оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялуудыг нь тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар тус, тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Л.Сүхбаатарын хохиролд 150 000 төгрөг, хохирогч Хасбазарын хохиролд 93 000 төгрөг тус, тус төлөгдсөн, одоо ялтан нараас хохирогч нарт төлөх төлбөргүй, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан Б.Алтаншагай, Н.Анхбаяр, Г.Дашжамц , Ц.Нармандах нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, ялтан Ц.Нармандах, Н.Анхбаяр, Г.Дашжамц , Д.Эрдэнээ, Г.Тулга-Эрдэнэ нар цагдан хоригдоогүй зэргийг тус,тус дурьдсугай.

9.Ялтан Г.Тулга-Эрдэнэ, Д.Эрдэнээ нарын цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  буцаан олгосугай.

        10. Ялтан Ц.Нармандах, Н.Анхбаяр, Г.Дашжамц, Д.Эрдэнээ, Г.Тулга-Эрдэнэ нарт урьд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Алтаншагайг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

        11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

        12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдол шийтгэх тогтоол биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Тулга-Эрдэнэ, Ц.Нармандах, Н.Анхбаяр, Д.Эрдэнээ, Г.Дашжамц нарт авсан батлан даалтад өгөх, Б.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.



ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА


 




Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.12 46 Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх Данзангийн Сарантуяа Б.Баатарням, А.Ням-Эрдэнэ 099.2.
2013.07.02 54 Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх Данзангийн Сарантуяа Б.Алтаншагай нар 181.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.17 28 Говь-Алтай аймгийн шүүх Шаравын Баттогтох Б.Алтаншагай нар 181.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.16 430 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Б.Алтаншагай нар 181.3.