Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-09
Дугаар 1/52
Хэргийн индекс 231/2013/0017/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Д.Бумбаанамбуу
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Насанжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:                        

1. Анчин овгийн Дамдинсүрэнгийн Бумбаанамбууг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэж иргэн А.Цэдэнгийн биед хүнд, А.Мөнхдоогийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бумбаанамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Бумбаанамбууд оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоногүй, шүүгдэгч Д.Бумбаанамбуу хохирогч нарт 1.767.664 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 23-51 ӨВР улсын дугаартай “Х-Грейс” маркийн автомашиныг битүүмжлэсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг, Д.Бумбаанамбуугийн 732091 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хамт Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Долгорсүрэнд даалгасугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Бумбаанамбуугаас 702050 төгрөг гаргуулан хохирогч А.Цэдэнд, 37000 төгрөг гаргуулан хохирогч А.Мөнхдоод тус тус олгосугай.

 8. Хохирогч нар өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд Д.Бумбаанамбууд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бумбаанамбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.27 35 Өвөрхангай аймгийн шүүх Лоолгойн Нямдорж Д.Бумбаанамбуу 215.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.13 516 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.Бумбаанамбуу 215.2.