Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-03-25
Дугаар 035
Хэргийн индекс 141/2013/0032/Э
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Цэрэндашийн Цэрэндулам
Шүүгдэгч П.Гансүх, П.Энхбаатар, Н.Үйтүмэн, Н.Баясгалан, Л.Бямбатөмөр
Зүйл хэсэг 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч П.Г, П.Э, Н.Ү, Б Н. Л.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Л.Б-ийг булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан, насанд хүрээгүй хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-ийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай. 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Г-д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч П.Э-т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Н.Б-д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Н.Ү-д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар  6 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч П.Г, П.Э нарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Ү нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, мөн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 14 жил 1 хоногийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч П.Гансүхийн цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоног, шүүгдэгч П.Э-ын цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоног, шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоног, шүүгдэгч Н.Баясгалангийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоног, шүүгдэгч Н.Үйтүмэнгийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, бугуйл хийж ашигласан олс 1 ширхэг, сүх 1 ширхэг, гялгар хөх цаас, шар бүсний тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

8.Шүүгдэгч П.Г, П.Э, Л.Бя, Н.Ү, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г, П.Э, Л.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Н.Ү, Н.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10.Ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!