Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-04-18
Дугаар 67
Хэргийн индекс 191/2013/0067/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жамянгийн Наранбаяр
Шүүгдэгч Д.Болдбаяр
Зүйл хэсэг 138.1. - Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Яллагдагч Д.Болдбаярт холбогдох эрүүгийн 201311000004 дугаартай хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Прокурорын газарт очтол яллагдагч Д.Болдбаяр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ШБ63050278 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний /яллагдагч Д.Болдбаярын/ үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

4. Хохирогч Н.Амгаланбаатараас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн баримт сэлт болох нэхэмжлэл, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, нисэх онгоцны билет, нийт 4 хуудас материалыг хэрэгт хавсаргасугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар хэргийг нэмэлт хэрэгт бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлэээн авснаас хойш ажлын 5 /тав/ хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.