Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-12
Дугаар 46
Хэргийн индекс 151/2013/0027/э
Шүүх Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Данзангийн Сарантуяа
Шүүгдэгч Б.Баатарням, А.Ням-Эрдэнэ
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Р.Батбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,286,294,297,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Урианхай Амартүвшингийн Ням-Эрдэнэ, Хүү овогт Батжаргалын Баатарням нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4,35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ням-Эрдэнийг 340 цагийн албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Баатарнямыг 330 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус, тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд  ялтны эдлээгүй үлдсэн ялын  найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан А.Ням-Эрдэнэ, Б.Баатарням нарт мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нар цагдан хоригдоогүй, хохирогч хасагбаатарт 40000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэмж нэхэмжлээгүй, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан нар цагдан хоригдоогүй зэргийг дурьдсугай.
5. Ялтан А.Ням-Эрдэнийн ГА3820419 дугаарын, ялтан Б.Баатарнямын ГА3819634 дугаарын иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
6.Ялтан А.Ням-Эрдэнэ, Б.Баатарням нарт урьд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдол шийтгэх тогтоол биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ням-Эрдэнэ, Б.Баатарням нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.






ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.12 46 Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх Данзангийн Сарантуяа Б.Баатарням, А.Ням-Эрдэнэ 099.2.
2013.07.02 54 Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх Данзангийн Сарантуяа Б.Алтаншагай нар 181.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.17 28 Говь-Алтай аймгийн шүүх Шаравын Баттогтох Б.Алтаншагай нар 181.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.16 430 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Б.Алтаншагай нар 181.3.