Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-09
Дугаар 144
Хэргийн индекс 017/2013/0141/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Дэндэвийн Батсуурь
Шүүгдэгч Өнөрхүүгийн Даваасамбуу, Наранцогтын Бавуугарьд
Зүйл хэсэг 126.1. - Хүчиндэх
147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч И.Энхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Эхнийхэн овогт Өнөрхүүгийн Даваасамбууг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдад хүч хэрэглэн зодож хурьцал үйлдэхийг завдсан гэмт хэрэг, бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Эхнийхэн овогт Наранцогтын Бавуугарьдыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ө.Даваасамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 албадан ажил хийлгэх ял,  Н.Бавуугарьдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Даваасамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын  хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг албадан ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө.Даваасамбуугийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  Ө.Даваасамбуугийн цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Н.Бавуугарьдын цагдан хоригдсон 49 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг албадан ажил хийлгэх ялын хугацаанд оруулан тооцож сулласугай.  

      

7. Хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, хохирогч Ч.Д  57.000 төгрөгний  хохиролоо нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Даваасамбууд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 05 дүгээр сарын 09-ний  өдрөөс эхлэн тоолж, Н.Бавуугарьдад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Даваасамууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАТСУУРЬ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.27 144 Нийслэлийн шүүх Ширэндэвийн Бат-Эрдэнэ Өнөрхүүгийн Даваасамбуу, Наранцогтын Бавуугарьд 126.1., 147.1.