Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-06
Дугаар 137
Хэргийн индекс 017/2013/0111/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Цэцэгмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Боржигон овогт Бадамын Чулуунбаатар, Боржигон овогт Цэцэгмаагийн Нарантунгалаг нарыг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт  шийтгэгдэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бүлэглэн, давтан үйлдэлээр бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарыг 100.000 төгрөгний эд хөрөнгийг хурааж,  15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Нарантунгалагийг 100.000 төгрөгний эд хөрөнгийг хурааж, 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Чулуунбаатар, Ц.Нарантунгалаг нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Б.Чулуунбаатар, Ц.Нарантунгалаг нарт оногдуулсан хорих  ялыг онцгой дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарын цагдан хоригдсон 120 хоног, Ц.Нарантунгалагийн цагдан хоригдсон  89 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарын эзэмшлийн 57-99 УНА дугаарын цагаан өнгийн Аванти ХД маркын машиныг хурааж улсын орлогод оруулах , 57-99 УНА дугаарын цагаан өнгийн Аванти ХД маркын машины АЯ 0164429 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг хар өнгийн зүүлттэй  Соmic гэсэн бичигтэй цэнхэр өнгийн машины түлхүүр 1 ширхэг, 57-99 УНА дугаарын цагаан өнгийн Аванти ХД маркын машины ТА0376116 дугаартай татварын гэрчилгээ 1 ширхэгийг  шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хүргүүлэх,

Lumix  маркын  хар саарал өнгийн зургийн  аппарат, цэнэглэгчийн хамт, /мемори картгүй/ Nikon гэсэн бичигтэй  цагаан цэнхэр өнгийн гэртэй 1 ширхэг аппаратыг  хохирогч Т.Нямцэцэгт, шүүгдэгч Б.Чулуунбаатарын хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хар өнгийн куртка 1ширхэг,  Finepix z гэсэн бичигтэй ногоон өнгийн зургийн аппарат /4гб мемори картын хамт, гэргүй/ 1 ширхэг, шүүгдэгч Ц.Нарантунгалагийн  0000836021 дугаартай төрсний гэрчилгээ 1 ширхэг, Б.Чулуунбаатарын  Е0859521 дугаартай 1 ширхэг гадаад паспорт, 573531 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

      

  7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Чулуунбаатараас хохиролд төлсөн Төрийн сангийн 900005401 тоот Нийслэлийн шүүхийн дансад тушаасан 785.000 төгрөгөөс хохирогч Б.Мөнхшатарт 500.000 төгрөг, Б.Нямцэцэгт 285.000 төгрөгийг гаргуулан олгож, Ц.Нарантунгалагаас  Б.Мөнхшатарт 500.000 төгрөг, Б.Нямцэцэгт 285.000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

        8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

                      

          9.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Чулуунбаатар, Ц.Нарантунгалаг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      П.ТУЯАТ

 

                                      ШҮҮГЧИД                                                           Д.БАТСУУРЬ

                                                                                                      

                                                                                                                   С.БАТГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.10 111 Хан-Уул дүүргийн шүүх Дэндэвийн Батсуурь Дариймаагийн Нэргүй , Отгоны Гандорж, Вандандоржийн Отгонбаатар нарт 181.2.5.
2013.04.11 180 Сонгинохайрхан дүүргийн шүүх Бадамрагчаагийн Батболор Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.
2013.05.06 137 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг 145.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.30 387 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.
2013.07.04 137 Нийслэлийн шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.25 381 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.