Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-16
Дугаар 120
Хэргийн индекс 017/2013/0094/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Батцэнгэлийн Сүхбаатар
Зүйл хэсэг 215.1. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч П.Нямцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газраас Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Засгууд овогт Батцэнгэлийн Сүхбаатарыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчин бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх  хэсэгт зааснаар Б.Сүхбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 сарын хугацаагаар баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 6/зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

 

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбаатараас 5.001.540 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Мөнхнаранд олгосугай.

 

7.Б.Сүхбаатарын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Сүхбаатарт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               П.ТУЯАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.26 98 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Баярбатын Амарболд 096.1.
2013.04.16 120 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Батцэнгэлийн Сүхбаатар 215.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.23 301 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Баярбатын Амарболд 096.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.12 296 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Баярбатын Амарболд 096.1.