Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-10
Дугаар 111
Хэргийн индекс 017/2013/0111/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Дэндэвийн Батсуурь
Шүүгдэгч Дариймаагийн Нэргүй , Отгоны Гандорж, Вандандоржийн Отгонбаатар нарт
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Н.Цэцэгмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Занги овогт Отгоны Гандорж, Жүгдэр овогт Вандандоржийн Отгонбаатар, Боржигон овогт Дариймаагийн Нэргүй нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг, Боржигон овогт Дариймаагийн Нэргүйг мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар О.Гандоржид 3 жил 1 сар хорих ял, В.Отгонбаатарт 3 жил 1 сар хорих ял, Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заасныг журам лан Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. 

.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Гандорж, В.Отгонбаатар, Д.Нэргүй нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан  Д.Нэргүйн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. О.Гандорж, В.Отгонбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Мөнх-Эрдэний хохиролд 120.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан О.Гандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар, В.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар, Д.Нэргүйд Эрүүгйин хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоож, тэдэнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэгийн цагдаагийн хэлтэс, Дорнод аймаг, Ховд аймгийн  Цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Гандорж, В.Отгонбаатар, Д.Нэргүй нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Хохирогч Д.Мөнх-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журамаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАТСУУРЬ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.10 111 Хан-Уул дүүргийн шүүх Дэндэвийн Батсуурь Дариймаагийн Нэргүй , Отгоны Гандорж, Вандандоржийн Отгонбаатар нарт 181.2.5.
2013.04.11 180 Сонгинохайрхан дүүргийн шүүх Бадамрагчаагийн Батболор Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.
2013.05.06 137 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг 145.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.30 387 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.
2013.07.04 137 Нийслэлийн шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.25 381 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.