Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-17
Дугаар 150
Хэргийн индекс 013/2013/0150/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу
Шүүгдэгч М.Болдсайхан, Ц.Зоригт
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
182.3. - Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох
Улсын яллагч У.Дэндэвдорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

 

1. Авга тайж овогт Мягмарсүрэнгийн Болдсайханыг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Боржигон овогт Цогзолмаагийн Зоригтыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар М.Болдсайханыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Ц.Зоригтыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. М.Болдсайханд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид,

Ц.Зоригтод оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. М.Болдсайхан, Ц.Зоригт нарын тус бүрийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. М.Болдсайхан, Ц.Зоригт нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Ц.Зоригтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Булган аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. М.Болдсайханыг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлж,

Ц.Зоригтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг бусдын батлан даалтад байлгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Болдсайханыг цагдан хорьсонг, Ц.Зоригтод авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧИД                                            Ц.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                       А.АЛТАНХУЯ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.20 454 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр М.Болдсайхан, Ц.Зоригт 181.2.1, 181.2.5., 182.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.11 348 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг М.Болдсайхан, Ц.Зоригт 181.2.1, 181.2.5., 182.3.