Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-03-26
Дугаар 98
Хэргийн индекс 017/2013/0094/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Баярбатын Амарболд
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Боржигон овогт Баярбатын Амарболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Амарболдыг 5 /тав/ жил 1  /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Амарболдод оногдуулсан 5/тав/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялд, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  багтааж, биечлэн эдлэх ялыг 5/тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Амарболдод оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

5. Б.Амарболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2х0.7 см-ийн хэмжээтэй зуйван хэлбэртэй, ногоон өнгийн зүйл, 2.5х1.5 см, 2.5х1.5 см, 2.8х1.6 см хэмжээтэй 3 хэсэг цагаан өнгийн ясны хэлтэрхийнүүдийг хэрэгт хавсаргасугай.

 

6.Хохирогч Т.М  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Б.Амарболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Амарболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ТУЯАТ

                                                                                                                 

                                    ШҮҮГЧИД                                               Д.БАТСУУРЬ

                                                                                                                 

                                                                                                                  С.БАТГЭРЭЛ 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.26 98 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Баярбатын Амарболд 096.1.
2013.04.16 120 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Батцэнгэлийн Сүхбаатар 215.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.23 301 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Баярбатын Амарболд 096.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.12 296 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Баярбатын Амарболд 096.1.