Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-16
Дугаар 62
Хэргийн индекс 111/2013/0062/э
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Раднаасамбуугийн Алтанцэцэг
Шүүгдэгч Р.Эрдэнэбулган, Э.Батболд, Э.Эрдэнэбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Х.Даваадулам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Батболдод холбогдох хэргийг, Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Эрдэнэбулганд холбогдох хэргээс “Р.Эрдэнэбулган нь хохирогч Б.Цоггэрэлийн 12 тооны морь, 2 тооны гүү нийт 14 тооны адуу хулгайлж 8300000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.Батболд, Э.Эрдэнэбаяр нарыг цагаатгасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэбулганд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Р.Эрдэнэбулганыг тээврийн хэрэгсэл хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас  зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэбулганыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэбулганд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Өвөрхангай аймаг дахь  Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 сарын 28-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэбулганы эдлэх хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэбулганаас 850000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суух Аваргууд овогт Доржийн Цоггэрэлд /РД-АЗ  59081415/ олгосугай.

8. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэбулганы цагдан хоригдсон 183 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тохомтой орос эмээлийг  устгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10-т  зааснаар 2012 оны 12 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож улаан өнгийн Dicar маркийн улсын дугааргүй мотоциклийг өмчлөгч Э.Батболдод олгосугай.

11. Шүүгдэгч Э.Батболд, Э.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Пүрэвжавт хохирлыг төлсөн, хохирогч Д. Цоггэрэл нь бусад учирсан хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч  Р.Эрдэнэбулганд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Э.Батболд, Э.Эрдэнэбаяр нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

13.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч,цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Архангай аймгийн шүүхэд давж заалдах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.