Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-03-26
Дугаар 24
Хэргийн индекс 151/2013/0026/э
Шүүх Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Амарын Нарантуяа
Шүүгдэгч А.Нямаа
Зүйл хэсэг
Улсын яллагч Р.Батбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Жалайр овогт Адъяагийн Нямааг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нямаагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нямаад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих  ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5.Шүүгдэгч А.Нямаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, А.Нямаагаас байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ДЮ81120964 дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч А.Нямаад  буцаан олгосугай.
8.Шүүгдэгч А.Нямаад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
          9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
        
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид,хохирогч нар     шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
       
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч А.Нямаад авсан  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.






ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.НАРАНТУЯА




 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.