Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-17
Дугаар 048
Хэргийн индекс 221/2013/0048/э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Д.Эрдэнэбат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
181.3. - Танхайрах
Улсын яллагч Э.Улаанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч  Дашцэрэнгийн Эрдэнэбатыг бусдын эд зүйлийг орон байранд  нэвтэрч,бүлэглэн хулгайлах, бусдад зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д заасныг баримтлан  шүүгдэгч Д.Эрдэнэбатад  Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       3. Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2-д зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дугээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих  ялаар  тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Д.Эрдэнэбатад  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 6/ зургаан/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Эрдэнэбатад оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Д.Эрдэнэбатын цагдан хоригдсон 406 /дөрвөн зуун зургаан/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч  Д.Эрдэнэбатаас 324,000 төгрөг гаргуулан хохирогч А.Амарсайханд /Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу Шандын 21-22 тоот/, 90,000 төгрөг гаргуулан С.Өлзийбаярт /Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 13-02 тоот/ тус тус олгож, хохирогч Н.Отгонбаяр нь хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

      7. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүйг дурьдсугай.

      8.  Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

      9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.04 042 Орхон аймгийн шүүх Паньдийн Долгормаа Д.Эрдэнэбат 145.2., 181.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.11 347 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.Эрдэнэбат 145.2., 181.3.