Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2013-04-11
Дугаар 180
Хэргийн индекс 017/2013/0111/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Бадамрагчаагийн Батболор
Шүүгдэгч Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан
Зүйл хэсэг 249.1. - Хүнийг хууль бусаар баривчлах
251.1. - Эрүү шүүлт тулгах
253.2. - Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
Улсын яллагч М.Сүхчулуун
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249 дүгээр зүйлийн 249.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар Будлан овогт Болдбаатарын Бат-Олзвойд,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар Баяуд овогт Гончигийн Ганболдод,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Өлзийсайханд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20836168 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан нарыг цагаатгасугай.

2. Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.

4. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТБОЛОР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.10 111 Хан-Уул дүүргийн шүүх Дэндэвийн Батсуурь Дариймаагийн Нэргүй , Отгоны Гандорж, Вандандоржийн Отгонбаатар нарт 181.2.5.
2013.04.11 180 Сонгинохайрхан дүүргийн шүүх Бадамрагчаагийн Батболор Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.
2013.05.06 137 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг 145.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.30 387 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.
2013.07.04 137 Нийслэлийн шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Бадамын Чулуунбаатар, Цэцэгмаагийн Нарантунгалаг 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.25 381 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан 249.1., 251.1., 253.2.