Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-10
Дугаар 177
Хэргийн индекс 013/2013/0177/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг
Шүүгдэгч Э.Билгүүн
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч А.Болорчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бэсүд овгийн Эрдэнэ-Очирын Билгүүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Э.Билгүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 982.800 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Билгүүн бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай..

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар Э.Билгүүн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ö.ОЮУНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.02 177 Нийслэлийн шүүх Ширэндэвийн Бат-Эрдэнэ Э.Билгүүн 099.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.20 376 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Э.Билгүүн 099.1.