Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-08
Дугаар 173
Хэргийн индекс 013/2013/0173/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг
Шүүгдэгч Э.Бямбасүрэн
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ч.Ганбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овгийн Энхбаярын Бямбасүрэнг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  Э.Бямбасүрэнг 3 жил 5 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар Э.Бямбасүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

4. Э.Бямбасүрэн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, Э.Бямбасүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бямбасүрэнг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНЧИМЭГ

                       

ШҮҮГЧИД                                                           Д.ОЧМАНДАХ

                                                                                                                                                                   Ц.ДАЙРИЙЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.13 173 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Э.Бямбасүрэн 181.3.