Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-29
Дугаар 162
Хэргийн индекс 013/2013/0162/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Ж.Батдорж,Э.Баасанжаргал
Зүйл хэсэг
Улсын яллагч Н.Отгонцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Эрдэнэчимэгийн Баасанжаргалыг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг   борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж  авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Жаргалсайханы Батдоржийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэчимэгийн Баасанжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хорь  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 16,848,000 /арван зургаан сая найман зуун дөчин найман мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар Жаргалсайханы Батдоржийг 5 жил 1 сар /таван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батдоржийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн  52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Батдоржид оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар Э.Баасанжаргалын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас нь хасч тооцож Эрдэнэчимэгийн Баасанжаргалын биечлэн эдлэх ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 15,163,200 /арван таван сая нэг жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг ялтан Э.Баасанжаргалд мэдэгдсүгэй.

 

  1. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

-               03771000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0245631 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2 ширхэг машины түлхүүр, Цагдаагийн газрын ХҮТ гэх газрын зогсоолд байрлуулсан байгаа 8474УНУ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг тус тус  иргэн Намсрайн Очироо /РД:хн86092916/-д олгож,

-               Төрийн сан банкны 900096187 дугаарын дансанд байршуулсан 762700 /долоон зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөгийг Э.Баасанжаргалд буцаан олгож,

-               1,2 гэсэн дугаар 2 ширхэг гялгар уут бүхий “метамфетамин” гэх бодисыг Мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтан дор зохих журмын дагуу устгахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

  1. Ж.Батдорж, Э.Баасанжаргал нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн   өмгөөлөгч нар тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Ялтан Жаргалсайханы Батдоржийн эдлэх ялыг 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн тус тус шүүгдэгч Жаргалсайханы Батдоржид цагдан хорих арга хэмжээг авч, Эрдэнэчимэгийн Баасанжаргалд урьд авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Э.Баасанжаргалд авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа болох Төрийн сан банкны 900096187 дугаарын дансанд байршуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгийг иргэн Баяржаргал /99113519 гэсэн утасны дугаартай/-д  буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОЧМАНДАХ

 

                   ШҮҮГЧИД                        À.ÀËÒÀÍÕÓßÃ

 

                                                              Ц.ДАЙРИЙЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.20 453 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Ж.Батдорж,Э.Баасанжаргал  
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.04 341 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Ж.Батдорж, Э.Баасанжаргал