Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-26
Дугаар 168
Хэргийн индекс 261/2012/0160/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
Шүүгдэгч Х.Лхагважав, Ч.Нармандах, Л.Алтантуяа, Ү.Баатаржав
Зүйл хэсэг 212.1. - Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих
264.2. - Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
Улсын яллагч А.Ариунзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16-р зүйлийн 16.2-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Чүлтэмийн Содонбаатарыг аймгийн Прокурорын газраас мөн хуулийн тусгай ангийн 212-р зүйлийн 212.1-д  заасан “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих“ гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
      2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг журамлан Авхай овогт Халтарын Лхагважав, Сод овогт Чойжоогийн Нармандах, Модныхон овогт Лувсанжамцын Алтантуяа нарыг мөн хуулийн тусгай ангийн 212-р зүйлийн 212.1-д  заасан “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих“ гэмт хэрэгт, Сод овогт Чойжоогийн Нармандахыг мөн хуулийн тусгай ангийн 254-р зүйлийн 254.2-д заасан “...хувийн сэдэлтээр худал мэдүүлэг өгөх”  гэмт хэрэгт, Бүргэд овогт Үзүүрийн Баатаржавыг мөн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 264.2-д заасан “...давтан үйлдлээр төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх...” гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд  тооцсугай.
      3. Шүүгдэгч Авхай овогт Халтарын Лхагважав, Сод овогт Чойжоогийн Нармандах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212-р зүйлийн 212.1-д зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах, Модныхон овогт Лувсанжамцын Алтантуяад мөн хуулийн тусгай ангийн 212-р зүйлийн 212.1-д  зааснаар 4 сар 5 хоногийн баривчлах, Сод овогт Чойжоогийн Нармандахад мөн хуулийн тусгай ангийн 254-р зүйлийн 254.2-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 101 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 14.180.400 төгрөгөөр торгох, Бүргэд овогт Үзүүрийн Баатаржавт мөн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 264.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих  ял тус тус оногдуулж  шийтгэсүгэй.
      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Нармандахад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 сар 5 хоногийн баривчлах ял оногдуулж шийтгэсүгэй.  
      5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 -д зааснаар шүүгдэгч Ү.Баатаржавт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Х.Лхагважав, Ч.Нармандах, Л.Алтантуяа нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  
       7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Лхагважавын энэ гэмт хэргийн улмаас 2011-11-25-ны өдрөөс 12-р сарын 07-ны өдөр хүртэл 12 хоног, шүүгдэгч Ч.Нармандахын энэ гэмт хэргийн улмаас 2012-01-03-ны өдрөөс 01-р сарын 16 хүртэл 13 хоног, шүүгдэгч Л.Алтантуяагийн энэ гэмт хэргийн улмаас 2011-11-25-ны өдрөөс 2011-12-09-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ч.Содонбаатар, Ү.Баатаржав нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдсугай.  
        8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-з зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын агуулахад хадгалагдаж буй 341 хайрцаг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 16-р хороо Гандангийн Туулын 8-157 тоотод Ч.Нармандахынд хадгалагдаж буй 14 хайрцаг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 17-р хороо 60-832 тоот Д.Ядамсүрэнгийнд  хадгалагдаж буй 192 хайрцаг эгэл бавран ургамал, шүүгдэгч Ч.Нармандахын эзэмшлийн АЯ 0137928 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Мицүбиши Делика маркийн 00-48 УББ улсын дугаартай, ногоон өнгийн суудлын машиныг тус тус  хурааж улсын орлого болгосугай.
         9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.4-д зааснаар иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 16-р хороо гандангийн Туулын 8-157 тоотод оршин суугч Д.Туулын өмчлөлийн 1992 онд үйлдвэрлэгдсэн УБМ 81-22 улсын дугаартай, цэнхэр өнгийн ачааны Киа Серус маркийн 6,000,000 төгрөгний үнэ бүхий машиныг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 11 дүгээр хороо ХД-2 Т-27 тоотод оршин суух Жамцын Чойжхүүгийн өмчлөлийн УБТ 75-51 дугаартай, 1996 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн Хюнда Портер маркийн ачааны  4.000.000 төгрөгийн үнэ бүхий машиныг тус тус битүүмжлэлээс чөлөөлж  өмчлөгч нарт буцаан   олгосугай.
        10. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Лхагважав, Ч.Нармандах нараас 20.600.000 төгрөг, шүүгдэгч Л.Алтантуяагаас 33.218.000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
         11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Бүргэд овогт Үзүүрийн Баатаржавт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .
         12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Бүргэд овогт Үзүүрийн Баатаржавын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Газарт даалгасугай.
          13. Шүүгдэгч Х.Лхагважав, Ч.Нармандах, Л.Алтантуяа нарт  урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ч.Содонбаатар, Ү.Баатаржав нарт урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
         14. Шүүгдэгч Л.Алтантуяа, Х.Лхавгажав нарт захиргааны журмаар шийтгэл ногдуулж тус бүр 150.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсныг хүчингүй болгож Хүдэр сумын төрийн сангийн орлогоос 300.000 төгрөгийг буцаан гаргуулж Л.Алтантуяад 150.000 төгрөг, Х.Лхагважавт 150.000 төгрөгийг олгосугай.
          15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.
          16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.