Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-02-01 |
Дугаар | 55 |
Хэргийн индекс | 016/2011/0000/э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
Шүүгдэгч | З.ЭНХБОЛД |
Зүйл хэсэг | 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | С.МӨНХГЭРЭЛ |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Зоригтын Энхболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар З.Энхболдод 1/ нэг/ жилийн хорих ял оногдуулсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5дахь хэсэгт зааснаар З.Энхболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,6164дэх хэсэгт зааснаар З.Энхболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч З.Энхболд нь цагдан хоригдоогүй,бусдад төлбөргүй болохыг дурьдсугай.
8. Энэ тогтоол нь уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд З.Энхболдыг бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Энхболдыг бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |