Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-07
Дугаар 05
Хэргийн индекс 301/2013/0005/э/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Мөнхөөгийн Эрдэнэ-Очир
Шүүгдэгч Сайханбаярын Бат-Ерөөлт
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Лхамжав овогт Сайханбаярын Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Сайханбаярын Бат-Ерөөлтийг  5 /тав/ жил 1  /нэг / сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч  С.Бат-Ерөөлтөд оногдуулсан 5 /тав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар 201222000424 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн корпустай нүүрний дунд хэсэгт "G.MOBILE" гэсэн бичиглэлтэй гар утсыг хурааж, тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн 201222000424 дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Г.Эрдэнэчимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бат-Ерөөлтөд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР

  ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРХҮҮ

                          Л.ЭРДЭНЭБАТ

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.01.10 0010 Хөвсгөл аймгийн шүүх Батчулууны Сосорбарам Сайханбаярын Бат-Ерөөлт 181.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.13 110 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Сайханбаярын Бат-Ерөөлт 181.3.