Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-08
Дугаар 121
Хэргийн индекс 018/2013/0084/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Боролзойн Халиун
Шүүгдэгч Б.Нарандэлгэр
Зүйл хэсэг
Улсын яллагч Д.Ганчанга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дамдин овогт Баясгалангийн Нарандэлгэрийг бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан,  хадгалуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Нарандэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3/гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3/гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3/гурав/ сарын хугацаагаа баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялын зарим буюу 1/нэг/ сарын баривчлах ялыг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялын зарим буюу 1/нэг/ сарын баривчлах ялыг, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялын зарим буюу 1/нэг/ сарын баривчлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ сарын баривчлах ялаар тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нарандэлгэрээс 2.569.000/хоёр сая таван зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Шанд овогт Лхагвасүрэнгийн Соёлмаад/ВИ76091201/олгосугай.

 

5. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Нарандэлгэрийн эдлэх ялыг 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Нарандэлгэрийн урьдчилсан цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нарандэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.