Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-03-22
Дугаар 040
Хэргийн индекс 221/2013/0040/Э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Жавзмаагийн Байгалмаа
Шүүгдэгч Н.Борис
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Т.Ганзориг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Хотгойд овогт Нямдоржийн Борисийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар шүүгдэгч Н.Борист 3 /гурав/  жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Борист оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

7.Шүүгдэгч Н.Борисийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.04 040 Орхон аймгийн шүүх Ядамсүрэнгийн Туул Н.Борис 181.3.