Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-05
Дугаар 120
Хэргийн индекс 018/2013/0086/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Боролзойн Халиун
Шүүгдэгч А.Хадбаатар, Н.зоригтбаатар
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Энэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Адъяагийн Хадбаатарыг бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, Зүүнхөхийн гөрөөчин овогт Нэмэхбаярын Зоригтбаатарыг ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Хадбаатар, Н. Зоригтбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6/зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Хадбаатар, Н.Зоригтбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Хадбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

4. Шүүгдэгч Н.Зоригтбаатарын цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийг баривчлах ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Зоригтбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Хадбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хадбаатар, Н.Зоригтбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.