Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-05
Дугаар 28
Хэргийн индекс 111/2013/0026/э/
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Доржийн Байгалмаа
Шүүгдэгч Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
271.1. - Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржин овгийн Рэнцэндавгын Батбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах,  Боржигин овгийн Доржийн Нарантуяаг албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржин овгийн Рэнцэндавгын Батбаярыг 02 /хоёр/ тооны эм ямаа буюу 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөг хурааж, 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Доржийн Нарантуяаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 702.000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Р.Батбаярын цагдан хоригдсон  84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Р.Батбаяраас хээр зүсмийн морь буюу 600.000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.

 

5. Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн морийг хурааж улсын орлого болгомогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2012 оны 10 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Батбаяраас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Баасансүрэнд олгосугай.

 

7. Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Нарантуяад тайлбарласугай.

 

8.  Шүүгдэгч Д.Нарантуяа нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нарантуяад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Р.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

10.  Ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.БАЙГАЛМАА

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.11 28 Архангай аймгийн шүүх Түндэвийн Даваасүрэн Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр 145.2., 271.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.15 246 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр 145.2., 271.1.