Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-10-30
Дугаар 159
Хэргийн индекс 261/2012/0155/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
Шүүгдэгч Тулгын Мэндсайхан
Зүйл хэсэг 211.2. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч С.Батзул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Хиад овогт
Тулгын Мэндсайханыг мөн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.2-д  заасан Ойн хууль тогтоомж зөрчих  гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.
2.    Шүүгдэгч Хиад овогт Тулгын Мэндсайханд Эрүүгийн хуулийн тусгай   
ангийн 211-р зүйлийн 211.2-д  зааснаар  03 /гурав/  жилийн хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.  
            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 -д зааснаар шүүгдэгч Хиад овогт Тулгын Мэндсайханд оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
            4.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Хиад овогт Тулгын Мэндсайхан нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.   
            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-з зааснаар энэ гэмт
хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ амйгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1 метр 70 см-ийн урттай, 13,5 см диаметрийн өргөнтэй 45 ширхэг нарсан палк мод, 2 метр 70 см-ын урттай, 13,5 диаметрийн өргөнтэй 50 ширхэг нарсан палк модыг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр хажуутай, цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж Сүхбаатар сумын орлогод тус тус оруулсугай.  
            6. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн Бонго маркийн цагаан өнгийн 91-22 УБЛ улсын дугаартай ачааны авто машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р багийн иргэн  Боржигон овогт Эрдэнэсамбуугийн Лхагвасүрэнд олгосугай.
            7. Шүүгдэгч Т.Мэндсайханаас гэмт хэргийн хохиролд төлсөн 1.031.600 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 130013005 тоот дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 1.819.170 төгрөгийг дээрх данснаас буцаан гаргуулж 850.080 төгрөгийг Алтанбулаг сумын төсвийн орлогод, 969.090 төгрөгийг шүүгдэгч Т.Мэндсайханд буцаан олгосугай.
            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Хиад овогт Тулгын Мэндсайханд оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .
             9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Т.Мэндсайханы засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Газарт  даалгасугай.
            10. Шүүгдэгч Т.Мэндсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.
            12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.