Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2013-03-19 |
Дугаар | 0133 |
Хэргийн индекс | 015/2013/0128/Э |
Шүүх | Сонгинохайрхан дүүргийн шүүх |
Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
Шүүгдэгч | Х.Мөнхбат |
Зүйл хэсэг | 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | Л.Цэдсүрэн |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Боржигон овогт Хадбаатарын Мөнхбатыг булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хадбаатарын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 50.000 /тавин мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж,10 /арав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т зааснаар Х.Мөнхбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Х.Мөнхбатад оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Мөнхбатаас 125.000 төгрөг гаргуулан Л.Ганзоригт олгосугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Х.Мөнхбатад авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Х.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ
ШҮҮГЧИД Ү.ТҮМЭНЖАРГАЛ
Б.БАТБОЛОР
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2013.03.19 | 0133 | Сонгинохайрхан дүүргийн шүүх | Дорлигийн Лувсандорж | Х.Мөнхбат | 145.4. |
2013.09.08 | 0133A | Сонгинохайрхан дүүргийн шүүх | Дорлигийн Лувсандорж | Х.Мөнхбат | 145.4. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2013.05.07 | 323 | Нийслэлийн шүүх | Төмөрбаатарын Өсөхбаяр | Х.Мөнхбат | 145.4. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2013.12.11 | 512 | Улсын дээд шүүх | Батаагийн Батцэрэн | Х.Мөнхбат | 145.4. |