Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-08
Дугаар 0073
Хэргийн индекс 014/2013/0073/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Лувсанжавын Ганзориг
Шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч С.Цэрэндалай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Авирын Нямзаяа, Халх овогт Авирын Мөнхтуул нар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нарыг тус бүр 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Нямзаяа, А.Мөнхтуул нарын хянан харгалзах хугацааг 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Нямзаяа, А.Мөнхтуул нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ                                        Л.ГАНЗОРИГ

 





Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.08 0073 Баянзүрх дүүргийн шүүх Лувсанжавын Ганзориг А.Нямзаяа, А.Мөнхтуул 181.2.5.
2013.02.19 084 Баянзүрх дүүргийн шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Жаргалын Зоригтбаатар 099.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.05 286 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Жаргалын Зоригтбаатар 099.1.