Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-09-20
Дугаар 445
Хэргийн индекс 014/2010/0445/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр
Шүүгдэгч Б.Тунгалаг Г.Тэмүүжин
Зүйл хэсэг 150.2. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
156.3. - Банкны тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Ц.Уртнасан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        1. Цогт Бадруул овогт Энхболдын Өрнөлийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийг бүлэглэж завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд,

-Шүүгдэгч Онход овогт Гүржавын Тэмүүжинг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийг бүлэглэж завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд,

-Шүүгдэгч Борогтоон овогт Бадрахын Тунгалагийг шунахайн зорилгоор банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийг бүлэглэж завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Онход овогт Гүржавын Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тунгалагийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 01 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 06 сар хорих ялаар,

-Шүүгдэгч Гүржавын Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 03 жил хорих ялаар,

-Шүүгдэгч Э.Өрнөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 04 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 06 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 01 сарын хорих ялын зарим болох 100.00 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 жил хорих ялаар,           

-Шүүгдэгч Э.Өрнөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 04 жил хорих ялын зарим болох тодорхой албан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг тодорхой албан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 07 жил хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тунгалагт оногдуулсан 06 жил хорих ял, шүүгдэгч Г.Тэмүүжинд оногдуулсан 03 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өрнөлд оногдуулсан 07 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Тэмүүжин, Өрнөл нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тунгалагаас 12.166.474 төгрөгийг гаргуулан Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст оруулсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Тунгалагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар 40 мянгатын 22-9 тоот орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж хохиролд тооцуулан олгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Г.Тэмүүжингийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003920 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар 50 мянгат, 30 дугаар байрны 03 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Өрнөл, Б.Тунгалаг, Г.Тэмүүжин нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.11.13 757 Нийслэлийн шүүх Дамдинсүрэнгийн Дамдин-Од Б.Тунгалаг Г.Тэмүүжин 150.2., 156.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.01.11 20 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Б.Тунгалаг Г.Тэмүүжин 150.2., 156.3.