Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-02
Дугаар 01
Хэргийн индекс 123/2013/0070/Э
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Мягмар Пагма-Оролмаа
Шүүгдэгч Р.Нямжав, Д..Лхагважав, Б.Дүгэрсүрэн нар
Зүйл хэсэг 175.2. - Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх
Улсын яллагч Б.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Хөрөнгө овогт Рагчаагийн Нямжав, Их тугтан овогт Дэлэгийн Лхагважав, Чээчиг овогт Баатарын Дүгэржав нарыг бүлэглэж эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нямжаваас 50.000 төгрөг хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагважав, Б.Дүгэржав нараас тус бүр 50.000 төгрөг хурааж, 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нямжав, Д.Лхагважав, Б.Дүгэржав нарт онондуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь урьдчилан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн ерөнхий ангийн 49 дүгээр  зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нямжав, Д.Лхагважав, Б.Дүгэржав нарын хууль бусаар хил нэвтрүүлсэн 140 хонь буюу 7.430.000 төгрөг, Р.Нямжавын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Mazda  Tributе загварын 39-16 УВА улсын дугаартай  авто машин буюу 13.500.000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.
6.Шүүгдэгч Р.Нямжавын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр, шүүгдэгч Д.Лхагважав, Б.Дүгэржав нарын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Д.Лхагважав, Б.Дүгэржав нарт оногдуулсан 2 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар  тус тус хянан харгалзсугай.
 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Д.Лхагважав, Б.Дүгэрсүрэн нарт өмнө нь батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр, шүүгдэгч Р.Нямжавд өмнө нь батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлийн 303.1, 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.