Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-19
Дугаар 084
Хэргийн индекс 014/2013/0073/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр
Шүүгдэгч Жаргалын Зоригтбаатар
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Оюунчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хангай овогт Жаргалын Зоригтбаатарыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зоригтбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 (арав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.404.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зоригтбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 110.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Ж.Болормаа нь гэм хорын хохирлын талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Зоригтбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                        

                                   ДАРГАЛАГЧ                                 Ч.ОТГОНБАЯР



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.08 0073 Баянзүрх дүүргийн шүүх Лувсанжавын Ганзориг А.Нямзаяа, А.Мөнхтуул 181.2.5.
2013.02.19 084 Баянзүрх дүүргийн шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Жаргалын Зоригтбаатар 099.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.05 286 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Жаргалын Зоригтбаатар 099.1.