Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-06-25
Дугаар 36
Хэргийн индекс 240/2012/0119/Э/
Шүүх Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Н.Уртнасан
Зүйл хэсэг 253.2. - Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
Улсын яллагч Б.Баасандорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3,294, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гавал овгийн Насандэлгэрийн Уртнасанг хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар Н.Уртнасанд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Уртнасанд оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Н.Уртнасангийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, Н.Уртнасан нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.
       5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Н.Уртнасанд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай
       6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Уртнасанд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
       7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Н.Уртнасанд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
       8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
       Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Өмнөговь аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.



ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.12.05 774 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн Н.Уртнасан 253.2.