Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-15
Дугаар 09
Хэргийн индекс 012/2012/0023/Э/
Шүүх Налайх дүүргийн шүүх
Шүүгч Зоригтын Түвшинтөгс
Шүүгдэгч Д.Мэндбаяр, Г.Лхамсүрэн, Н.Хүсэлбаатар, О.Баярсайхан, Ч.Даваацэрэн
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
247.1. - Гэмт хэргийг нуун далдлах
Улсын яллагч Г.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

       1.Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Гонгорын Лхамсүрэнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Боржигон овгийн Даваасүрэнгийн Мэндбаярыг хүндрүүлэх нөхцөл, байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг,

     Боржигон овгийн Чалхаагийн Даваацэрэн, Дархчуул овгийн Нанзаддоржийн Хүсэлбаатар, Хотгор овгийн Осордарамын Баярсайхан нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг,

       Ёнхор овгийн Гонгорын Лхамсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт  зааснаар Боржигон овгийн Даваасүрэнгийн Мэндбаярыг 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Чалхаагийн Даваацэрэнг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын, Дархчуул  овгийн  Нанзаддоржийн  Хүсэлбаатарыг  1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын, Хотгор овгийн Осордарамын Баярсайханыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ял, Ёнхор овгийн Гонгорын Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Мэндбаярт оногдуулсан 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  Нанзаддоржийн Хүсэлбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн,

        Осордарамын Баярсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ял,

        Чалхаагийн Даваацэрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ял,

     Гонгорын Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбаярын цагдан хоригдсон 361 /гурван зуун жаран нэг/ хоног,

     Ч.Даваацэрэнгийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

      6. Н.Хүсэлбаатар, О.Баярсайхан, Г.Лхамсүрэн нар цагдан хоригдсон хоноггүй, Ч.Даваацэрэн, Н.Хүсэлбаатар, О.Баярсайхан, Г.Лхамсүрэн нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

       7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбаяраас 3750450 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Найдангийн Чулуунцэцэгт олгосугай.

      8. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хүрз,  улаан  шонхор  тамхины хайрцаг  1ш, ногоон иштэй заазуур 1ш, боргио пивоны шил 1ш, сайхан нэртэй архины шил 1ш, тоос сорогчийн хошуу 1ш, шорт 1 ш, жинсэн өмд 2 ш, хүрэн өнгийн куртик 1 ш, футболк 1 ш, хар алаг майк, ягаан орны даавуу, ягаан өнгийн судалтай срочкин цамц 1 ш,  хүний үс 2 ширхэг зэргийг тус тус устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

       9. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Чалхаагийн Даваацэрэн, Нанзаддоржийн Хүсэлбаатар, Осордарамын Баярсайхан нарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын,

      Гонгорын Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

     10.  Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн  61  дүгээр  зүйлийн  61.4  дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Чалхаагийн Даваацэрэн, Нанзаддоржийн Хүсэлбаатар, Осордарамын Баярсайхан, Гонгорын Лхамсүрэн нарт хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

    11. Ялтан Д.Мэндбаярт авагдсан 5.000.000 төгрөгийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Нийслэлийн Прокурорын газрын 5000503367 тоот данснаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж Д.Мэндбаярт олгосугай.

     12. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Мэндбаярын хорих ялыг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

      13. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш авснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг заасугай.

    14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мэндбаярыг цагдан хорьж, Ч.Даваасүрэн, Н.Хүсэлбаатар, О.Баярсайхан, Г.Лхамсүрэн нарыг бусдын батлан даалтад байлгасугай.

 

            ДАРГАЛАГЧ                            Б.НАРМАНДАХ

                                                ШҮҮГЧИД                                   Д.АЛТАННАВЧ

                                                                          З.ТҮВШИНТӨГС   

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.